Search
Close this search box.
Search
Close this search box.

Mongolian Green Party’s Fukushima Anniversary Statement

Mongolian Green Party’s Fukushima Anniversary Statement

March 11, 2011: this date would be remembered by people around the whole world.  At this day Fukushima show us again, that as the harmless advertised nuclear power station and nuclear energy could bring the global nuclear disaster. The earthquake and tsunami did not directly break-up the nuclear power plant, but the break-down of electricity caused a shut down in the power plant’s cooling system, causing the heat to reach a melting level for explosion, the leakage of radiation to 20 km diameter as well as radiation contamination of the ocean. Hundreds of people died from this disaster and it would take thousands of life in coming future. It made also billions of dollars economic damage.  Has humankind learned enough from this disaster? It seems not!

In Mongolia under wording “nuclear” started to implement wide range of action plans.  In many different documents of Mongolian government were indicated to support all kinds nuclear technology except making nuclear weapon.  Most dangerous is the mining of uranium. The daughter enterprise of “AREVA”, the company “Cogegobi” made in Mongolia shortcoming by exploration and “blank” mining of uranium and poisoned nature and living area of local nomads. This company was claimed to stop their activity, but they neglect right of people of this country. Significant facts like dying of livestock and poisoned water of wells with selenium and strontium has occurred in working areas of “Cogegobi”, in land of Ulaanbadrakh village of Dornogobi province. Another case is: the Chinese company “Shin Shin” made uncontrolled mining of uranium in province Dornod and three years exported it by hiding contamination of about 1000 workers. That is beginning behavior of uranium mining in Mongolia. Irresponsible mining in Mongolia is not avoided uranium mining.

The so called “reform” government is willing to support production of “yellow powder” and included building related factories in four villages of provinces Dornogobi and Dornod. Experts of Mongolian nuclear technology are pushing export of yellow powder, production of nuclear fuel and re-import of nuclear waste from exported nuclear fuel and defined those actions under “nuclear cycle”. Re-import of nuclear waste is ape-man of “nuclear burden and exploitation” and no other country came to that idea. Anti nuclear movements are apalled with reason and suspect that under cover “to get back the nuclear waste” willing to locate “foreign nuclear waste” in Mongolia. It would be long talk about nuclear damage in Mongolia…

That is why Mongolia is now one of the risky countries for nuclear danger.  Nuclear damage, which spread from Mongolia, could be not relevant for some countries, but it would be direct danger for East Asian and Central Asian countries and further it would make for whole world negative impact. It is time coming for close debate about Mongolian nuclear risky region from global greens and truthful society of this world.

2011 оны 3-р сарын 11. Энэ өдрийг өнөөдөр дэлхий даяар дурсан санаж байна. Аюул осолгүй, хор хөнөөлгүй гэж сурталчлагддаг АЦС, цөмийн энергийн салбар ээлжитудаагаа глобал хөнөөл учруулах боломжтой гэдгээ Фукушимад харууллаа. Газар хөдлөлт, цунами Фукушимагийн АЦС-д шууд эвдрэл гэмтэл учруулаагүй ч, тог тасарснаасболж, хөргөлтийн систем нь унтарч, халалт орчин тойрноо хайлуулах төвшинд хүрч, улмаар хүчтэй дэлбэрэлт үүсгэж, 20 км-ийн тойрогт цацраг идэвхийг цацаж, их далайг чхордуулсан билээ. Ослын хүчин зүйлээс болж хэдэн зуун хүн нас барсан бол, цаашид нас барагсдын тоо хэдэн мянгаар хэмжигдэх ажээ. Олон тэрбум доллараар тооцогдох эдийн засгийн хохирол учирсан. Хүн төрөлхтөн үүнээс хангалттай сургамж авсан уу? Үгүй бололтой.

Монгол улсад “цөмийн” гэдэг нэрийн дор маш их өргөн цар хүрээтэй төлөвлөгөө хэрэгжиж эхлээд байна. Монголын төрийн олон тооны баримт бичгүүдэд цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс бусад цөмийн салбар дахь бараг бүх төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.

Хамгийн аюултай нь уран олборлож эхлээд байна. Францын “AREVA” компаний охин компани болох “Cogegobi” компани нь туршилтын гэх нэрийн дор уранолборлохдоо янз бүрийн зөрчил гаргасан, хайгуул хийхдээ хэдэн арван зөрчил гаргаж, байгаль орчныг бохирдуулсан тул нутгийн ард иргэд үйл ажиллагаагаа зогсоохыгнэг бус удаа шаардсаныг үл ойшоосоор. “Cogegobi” компаний ажилладаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал олноор үхсэн, худаг ус селен, стронций зэрэгхортой бодисуудаар бохирдсон зэрэг ноцтой баримтууд гараад байна. Мөн Дорнод аймагт Хятадын “Шинь Шинь” компани полиметалл олборлохдоо 3 жил нууцаар уранолборлож, хилийн чанад руу зөөж, 1000 гаруй ажилчиддаа энэ тухай мэдэгдэлгүй хордуулсан ч, Монголын албан тушаалтнууд тус компанийг өмгөөлөн хамгаалж, зохиххариуцлагыг хүлээлгээгүй болно. Монголд эхэлж буй уран олборлолын төрх иймэрхүү л байна. Монголын уул уурхайд хавтгайрсан хариуцлагагүй байдал уран олборлолыг чтойрсонгүй.

“Шинэчлэлийн” гэгдэх өнөөгийн засгийн газар маань шар нунтаг үйлдвэрлэнэ, холбогдох үйлдвэрүүдийг Дорноговь, Дорнодын дөрвөн суманд барина гэх төлөвлөгөөгмөрийн хөтөлбөртөө оруулсан. Шар нунтгаа экспортолж, цөмийн түлш үйлдвэрлүүлж ашиглуулан, хаягдлыг нь буцааж авна гэх томъёолборыг “цөмийн цикл” нэрийн дорхэрэгжүүлэхээр Монголын цөмийн салбарынхан зүтгэж буй. Хаягдлаа буцааж авна гэх “цөмийн дарлал мөлжлөгийн” дээд хэлбэр гэлтэй энэ томъёолборыг Монголоосөөр улсад бараг хэлэлцдэггүй болно. “Дотоодын цөмийн хаягдлаа буцааж авна” гэх халхавчийн дор гадаадын цөмийн хаягдлыг нууцаар авчирч булшлах гэж байна!” хэмээн,цөмийн аюулыг эсэргүүцэгчид зохих үндэслэлтэйгээр аюулын харанга дэлдэж буй. Монгол дахь цөмийн хөнөөлт төлөвлөгөөнүүдийн талаар танилцуулъя гэвэл урт яриаболно…

Ийнхүү Монгол орон дэлхийн хамгийн их цөмийн эрсдэл төвлөрсөн газар болоод байна. Монголоос түгэх магадлалтай цөмийн хөнөөл өнөөдөр дэлхийн зарим улсынхувьд алс хол мэт санагдаж болох ч, Зүүн Ази, Төв Азийн бүс нутгийн орнуудад шууд аюул учруулах, улмаар дэлхий дахинд багагүй сөрөг нөлөө үзүүлэх хэтийн төлөвтэйбилээ. Монголын цөмийн эрсдлийн бүсэд даян дэлхийн ногоонтнууд, шударга олон нийт анхаарлаа ихээр хандуулах цаг нэгэнт болжээ.

03/11/2013 – 08:36

Related

Subscribe for APGF News